Ачаалж байна...
Gerar.mn сайтыг ашиглахаас өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай танилцана уу.
Энэхүү gerar.mn сайт (цаашид “Сайт” гэх) нь “Герар хаус холд” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн эзэмшил болно. Хэрэглэгч та Сайтад нэвтэрч, үйлчилгээ ашигласнаар энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Компани нь гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг Сайтаар дамжуулан онлайн хэлбэрээр захиалан худалдаалах, хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэглэгч захиалга хийхдээ дараах мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөх үүрэгтэй:
* Хэрэглэгчийн буруу, дутуу мэдээллээс шалтгаалсан аливаа саатал, алдаанд Компани хариуцлага хүлээхгүй.
Захиалгын төлбөрийг QPay (QR код) эсвэл Банкны аппликейшн ашиглан гүйцэтгэнэ. Төлбөр амжилттай баталгаажсанаар захиалга хүчин төгөлдөрт тооцогдоно.
Хүргэлт нь сонгосон өдөр, цагийн хуваарийн дагуу хийгдэх бөгөөд замын хөдөлгөөний ачаалал, цаг агаар болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хэмжээнд хэлбэлзэж болно.
Бараа гэмтэлтэй, эвдрэлтэй хүргэгдсэн эсвэл захиалсан бараанаас зөрүүтэй бараа хүргэгдсэн тохиолдолд.
Хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор гомдол гаргана.
Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үйлчилгээ саатах, хүргэлт хойшлох тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
Сайтад байршуулсан бүх контент, мэдээлэл, зураг, дизайн нь Компанийн өмч болно.
Компани нь энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбар байршуулснаар хүчин төгөлдөр болно.